Logo

БИДНИЙ ТУХАЙ

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ

Background

 

А.АНАНД

БАРИЛГЫН ИНЖЕНЕР,

ТЕХНИКИЙН УХААНЫ ДЭД ЭРДЭМТЭН,

ДЭД ПРОФЕССОР

 

 

ҮНДСЭН ЗОРИЛГО

     Монгол Улсын барилгын инженер-геологийн салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулан 1997 онд “Сойл Трейд” ХХК үүсгэн байгуулагдсан бөгөөд салбарын шинжлэх ухаанч хөгжил, технологийн дэвшилд хөтлөх их үйлсийг эхлүүлэн барилгын инженер-геологийн судалгаа, хөрсний механик, буурь суурийн инженерийн нарийвчилсан дүгнэлт гаргах чиглэлээр мэргэшин, бүтээн байгуулалтын чанар, аюулгүй байдлыг хангах зорилготой.
Барилгын бат бөх байдлыг урьдчилан тодорхойлох, хөрсний шинж чанарыг нарийн судлах, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн барилгын суурийн шийдлүүдийг боловсруулан ажиллаж байна.

 

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
     Тус компани нь зөвхөн шинжлэх ухааны судалгаа, инженерийн практик ажил гүйцэтгэхээс гадна барилгын инженер-геологийн салбарт залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой анхаарч ирсэн бөгөөд их дээд сургуулиудад багшилж, олон арван оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдан, судалгааны ажлын чанарыг сайжруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

 

НИЙГМИЙН ОРОЛЦОО
     “Сойл Трейд” ХХК нь олон улсын стандартад нийцсэн инженер-геологийн судалгааг Монголд хөгжүүлж, хөрсний механик, барилгын буурь суурийн зураг төсөл боловсруулах чиглэлээр 2 норм, 2 технологи, 15 стандарт, 3 заавар, 4 зөвлөмж боловсруулж мөрдүүлэн олон улсын ASTM International, AASHTO, ISO, JIS зэрэг стандартуудыг Монгол Улсад судалгааны ажилд нэвтрүүлж, инженерийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирлээ.

 

 

"СОЙЛ ТРЕЙД" ХХК

     Манай компани 1997 онд барилгын инженер геологи, буурь суурийн шийдэл боловсруулах чиглэлээр байгуулагдсан. Монгол улсын нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж буй бүх төрлийн барилга байгууламжийн геотехникийн болон гидрогеологийн иж бүрэн судалгаа шинжилгээ, геологийн хайгуулын ба худгийн өрөмдлөг, барилгын материалын туршилт шинжилгээ, чанарын хяналт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг, нийт 100 гаруй үндсэн ажилтан ажиллагсадтай, сүүлийн үеийн өрөмдлөгийн болон лабораторийн тоног төхөөрөмжөөр тоноглосон хөрс, материалын туршилт шинжилгээний иж бүрэн итгэмжлэгдсэн суурин болон хөдөлгөөнт лабораторитой.

     Хөрс, чулуулаг, зам барилгын материалын туршилт шинжилгээний багаж, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч АНУ-ын HUMBOLDT брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажилладаг.

     Хот, суурины ерөнхий төлөвлөгөө, орон сууц, үйлдвэр, аж ахуй, соёл үйлчилгээний барилгууд, нисэх онгоцны буудал, төмөр зам, авто зам, гүүр хоолой, цахилгаан дамжуулах агаарын шугам, газар доорх, агаарын шугам сүлжээ гэх мэт барилга байгууламжуудын талбайн геотехникийн судалгааг Монгол улсын болон олон улсын стандарт, норм дүрмийн дагуу хийж тайлан, дүгнэлт боловсруулж байна.

 

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Итгэмжлэгдсэн лаборатори
  • Суурийн боловсруулалт
  • Лабораторийн туршилт шинжилгээ
  • Хайгуул, судалгааны өрөмдлөг
  • Хээрийн туршилт шинжилгээ
  • Итгэмжлэгдсэн хөдөлгөөнт лаборатори
     

     Барилга байгууламжуудын талбайд хөрсний ус доошлуулах эргийн бэхэлгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.

     Манай хамт олон Монгол улсад мөрдөгдөж буй хууль журмын дагуу техникийн болон ажилтан, ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, бизнесийн ёс зүй, шударга өрсөлдөөний зарчмыг удирдлага болгон захиалагч та бүхэнд хамгийн сайн чанартай үйлчилгээг үзүүлэх болно.

 

 

"СОЙЛ ИНЖЕНЕРИНГ" ХХК

     2007 онд инженерийн хийцтэй худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх түүний барилга байгууламжийг барих чиглэлээр байгуулагдсан. Ашигт малтмалын хайгуул өрөмдлөг болон гидрогеологийн эрэл хайгуул, судалгааны өрөмдлөг, газрын доорх усны нөөц тогтоо, усан хангамж, гидрогеологийн зураглалын ажлуудад орчин үеийн дэвшилтэт арга, техник, технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.


     Канад, ОХУ, БНХАУ болон БНСУ-ын улсад үйлдвэрлэсэн Boart Longyear LF90, CW D-900, Power-4000, Power-6500, HYDX-Y6, Longer-44, УРБ-3А маркийн өрөмдлөгийн төхөөрөмжүүдээр өрөмдлөгийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.


     Манай компани гидрогеологийн чиглэлээр олон жил ажилласан мэргэшсэн, зөвлөх инженерүүд болон дадлага туршлагатай өрөмдлөгийн инженер, техникийн ажилтан, ажилчдаас бүрдсэн баг хамт олонтой. Бид Монгол улсын Байгаль орчны болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журмуудыг хатуу чанд мөрдөн ажилладаг.

 

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Гидрогеологийн хайгуул судалгааны болон худгийн өрөмдлөг
  • Гидрогеологийн судалгааны тайлан боловсруулалт
  • Усны цогц менежмент
  • Усан хангамжийн боловсруулалт
  • Уурхайн болон барилгын усыг зайлуулах систем
  • Усан системийн инженерчлэл
  • Цооногийн оновчтой загварчлал
  • Гүний усны загварчлал
  • Стратегийн усан хангамжийн төлөвлөлт
  • Хөрсний усны эрсдэлийн үнэлгээ
  • Гүний дулааны өрөмдлөг, тоноглол
  • Ашигт малтмалын хайгуул, геотехник болон геологи
  • Бичиг баримт бүрдүүлэх зөвлөх үйлчилгээ

 

ТҮҮХЭН ЗАМНАЛ

1997

Research

Барилгын инженер геологи, буурь суурийн шийдэл боловсруулах чиглэлээр үүсгэн байгуулагдав.

2005

Structure

Уул уурхайн томоохон төслүүдэд гүйцэтгэгчээр оролцох суурь тавигдав.

2007

Build

Ажиллах боловсон хүчний нөөц нэмэгдүүлэн, машин тоног төхөөрөмж, материаллаг баазыг өргөжүүлэн салбартаа тэргүүний аж ахуйн нэгж болов.

2009

Refine

"СОЙЛ ТРЕЙД" ХХК-ийн дэргэдэх лаборатори Монгол Улсын хэмжээнд Олон Улсын жишиг стандартуудыг мөрдөж, олон арван дотоодын гадаадын төслүүд дээр лабораторийн итгэмжлэгдсэн тогтолцоонд амжилттай шилжиж 2 дахь удаагаа баталгаажуулав.

2012

"СОЙЛ ТРЕЙД" ХХК-ийн дэргэдэх лаборатори өөрийн бааз сууриа тэлж төслүүд дээр хяналт, материалын туршилт, шинжилгээний арга аргачлалыг шинэ түвшинд нэвтрүүлэв.

2019

Төвөгтэй геотехникийн нөхцөлд барилгын суурийн эргийн бэхэлгээ, хөрсний ус доошлуулах талбайн хяналт, туршилт, шинжилгээ хийж эхлэв.

2022

“Барилгачдын баяр”-ын салбарын шилдгүүдийг шалгаруулах номинацид "ШИЛДЭГ БАРИЛГА УГСРАЛТЫН КОМПАНИ"-аар шалгарав.