НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
- Ажлын байр
- Ажлын байр
- Ажлын байр
ТА МАНАЙД АЖИЛЛАСАНААР
Ажлаа хийх явцдаа өөрийгөө хөгжүүлэх, суралцах, туршлагажих, мэдлэгээ бодитоор хэрэгжүүлэх боломжтойгоос гадна Монгол улсад хэрэгжиж буй томоохон төслүүд дээр ажиллан, хожим нь дурсагдсан их бүтээн байгуулалтын үйл явцад гар бие оролцох бүрэн эрх нээгдэнэ. Үйл ажиллагааны өргөн цар хүрээнд хөрвөн ажиллаж олон талын туршлага, мэдлэг хуримтлуулах боломжтой.
СУРГАЛТ
Гадаад дотоодын мэргэжлийн сургалтуудад хамрагдана (Нumboldt).
Мэргэжил сургалтын төвүүдтэй хамтран ажилчдаа сурган хөгжүүлэхийг зорьдог.
ХӨНГӨЛӨЛТ, ТЭТГЭМЖ ТУСЛАМЖ
Манай компани нь ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр хөнгөлттэй зээл тусламжийг олгодог.
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
Жил бүр амжилт бүтээлээр манлайлж, ажлын гүйцэтгэлийг үнэлэн, өндөр гүйцэтгэлтэй, шилдэг ажилтануудаа шалгаруулан мөнгөн шагнал, өргөмжлөлөөр тус тус шагнан урамшуулдаг. Мөн компанийн хөгжилд болон салбартаа өөрийн хувь нэмрээ оруулсан олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа тэргүүний ажилтнуудаа салбарын болон төр засгийн шагнал, одон медальд тодорхойлон хөдөлмөр бүтээлийг нь дэмждэг.
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЛЭЭ ИЛГЭЭХ