
Үүсгэн байгуулагдав
Барилгын инженер геологи, буурь суурийн шийдэл боловсруулах чиглэлээр үүсгэн байгуулагдав.

Барилгын инженер геологи, буурь суурийн шийдэл боловсруулах чиглэлээр Монгол орны бүх нутагт геотехник, гидрогеологийн иж бүрэн судалгаа хийдэг.
Хөрсний болон барилгын материалын физик, механик шинж чанарыг хээрийн болон лабораторийн нөхцөлд тодорхойлох нарийвчилсан туршилт, шинжилгээний цогц үйлчилгээ.


Хөрс, хадан хөрс, хайрга дайрга, бетон, цементийн физик, механик шинж чанарыг тодорхойлох хээрийн хөрсний бүтэц, нягт, чийгийн хэмжээ, бат бэхийн үзүүлэлт, хайрга дайрганы элэгдэх чанар, бетон сорьцын бат бэх, цементийн барьцалдах хугацаа зэрэг стандарт аргачлалын дагуу мэргэжлийн нарийвчлалтай туршилт шинжилгээ хийдэг.
Барилгын инженер-геологийн салбарт 25 гаруй жил тасралтгүй хөгжсөн бидний замнал.

Барилгын инженер геологи, буурь суурийн шийдэл боловсруулах чиглэлээр үүсгэн байгуулагдав.

Уул уурхайн томоохон төслүүдэд гүйцэтгэгчээр оролцох суурь тавигдав.

Ажиллах боловсон хүчний нөөц нэмэгдүүлэн, машин тоног төхөөрөмж, материаллаг баазыг өргөжүүлэн салбартаа тэргүүний аж ахуйн нэгж болов.

«Сойл Трейд» ХХК-ийн дэргэдэх лаборатори олон улсын жишиг стандартуудыг мөрдөж, олон арван дотоодын, гадаадын төслүүд дээр итгэмжлэгдсэн тогтолцоонд амжилттай шилжиж 2 дахь удаагаа баталгаажуулав.

Лаборатори өөрийн бааз сууриа тэлж, төслүүд дээр хяналт, материалын туршилт, шинжилгээний арга аргачлалыг шинэ түвшинд нэвтрүүлэв.

Төвөгтэй геотехникийн нөхцөлд барилгын суурийн эргийн бэхэлгээ, хөрсний ус доошлуулах талбайн хяналт, туршилт, шинжилгээ хийж эхлэв.

«Барилгачдын баяр»-ын салбарын шилдгүүдийг шалгаруулах номинацид «Шилдэг барилга угсралтын компани»-аар шалгарав.
Гүйцэтгэж буй төслүүд маань бидний ур чадвар, туршлага, хариуцлагын илэрхийлэл бөгөөд бүтээн байгуулалт болон нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхи зүтгэлээ бүрэн дайчлан ажилладаг.

Хээрийн нөхцөлд олон төрлийн өрөмдлөгийн машинаар зэрэг ажиллана.

Ойн бүсээс говь хүртэл — усны эрэл хайгуулын өрөмдлөг.

Өндөр уулын бүсэд инженер-геологийн иж бүрэн судалгаа.

Сул, усархаг хөрсөнд барилгын ачааллыг гүн дэх хадан хөрсөнд дамжуулна.

Талбай дээр аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьдаг хамт олон.

Хөрсний сорьц авах, газар дээрх туршилт.

























Судалгаа, мэдээлэл, компанийн онцлох үйл явдал.
Таны төслийн онцлогт тохирсон геотехник, гидрогеологи, лабораторийн шинжилгээний үйлчилгээний талаар мэргэжлийн зөвлөгөө авч, үнийн санал хүсэлтээ илгээгээрэй.
Төслийнхөө талаар товч бичээд илгээгээрэй. Манай инженерүүд ажлын өдөрт тантай холбогдоно.