Logo

ТӨМӨР БЕТОН ШОН СУУРЬ

Өндөр барилга, байшин, гүүр, далан, усан сан зэрэг эрсдэлтэй нөхцөл дахь бүтээн байгуулалтад тохиромжтой 50 метр гүн, 2 метр диаметр хүртэлх шон суурийн технологийн шийдлийг олон улсын стандартын дагуу гүйцэтгэж байна.

Өрөмдмөл төмөр бетон цутгалттай шон суурийн баганан бүтээцийн шийдэл нь ихэвчлэн шаварлаг, элсэрхэг, усархаг сул хөрс бүхий орчинд болон газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт ихэвчлэн ашигладаг аюулгүй байдлыг хангах, урт хугацааны котлаванийн хөрсний усгүйжүүлэн хөрсийг сайжруулах  барилгын хүчитгэлийн нэмэлт бүтээц юм.

Хөрсний дээд үе сул, бат бөх бус байдаг тул барилгын үндсэн ачааллыг газрын гүн дэх бат бөх хадан хөрсөн дамжуулж, суурийг хэв гажилтгүй, тогтвортой байлгах үүрэгтэй.

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨРӨЛ
Манай компани барилгын шон суурийн инженерчлэлийн үйлчилгээг дангаар болон иж бүрэн шийдлийг санал болгодог.

 

  • ХӨРСНИЙ ДААЦЫН ШИНЖИЛГЭЭ
    Шон суурийн гүн, диаметрийн шаардлагыг инженер-геологийн судалгааны үр дүнг ашиглан хөрсний төрөл, нягт, ус чийгийн агууламж, нягтрал зэрэг үзүүлэлтүүдийг тогтоон шон суурийн бүтээцийн зааварчилгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлан, дүгнэлт.

 

  • ГЕОТЕХНИКИЙН ТООЦООЛОЛ
    Шон суурийн бат бэх нь хөрсөнд үүсэх шахалтын эсэргүүцэл, үрэлтийн эсэргүүцлийн тооцоолол.

 

  • ГАЗАР ХӨДЛӨЛИЙН ТЭСВЭРЖИЛТ
    Шон суурь нь газар хөдлөлийн чичиргээний үед хөрсний шилжилтийг хязгаарлаж, бүтээцийн тогтвортой байдлын тооцоолол.

 

  • ЧАНАР ХЯНАЛТ
    Шон суурийн цутгалт болон бетоны найрлагын чанарын хяналт.

 

ДАВУУ ТАЛ

  • Барилга, үйлдвэр, гүүр, цамхаг гэх мэт байгууламжуудыг гүн давхаргын бат бөх хадан хөрсөнд бэхлэн ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх.
  • Хөрсний хязгаарлагдалмал бүтэцтэй нөхцөлд барилга барих боломжийг бүрдүүлэх.
  • Динамик ачаалал даах чадвар сайжруулж, газар хөдлөлтийн баллын тэсвэржилтыг нэмэгдүүлэх.
  • Цэвдэг, суулт, овойлттой хөрсний эрсдэлээс сэргийлэх.
  • Хөрсний нуралт, үер усны нөлөө зэрэг байгалийн хүчин зүйлсийн үед тогтвортой байдлыг хангах.