ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИ
Манай суурин, хөдөлгөөнт болон хээрийн итгэмжлэгдсэн лаборатори Хөрс, Хадан хөрс, Дүүргэгч материал, Агрегат, Балласт, Бетон зуурмагийн чиглэлээр нийт 60 гаруй нэр төрлийн туршилт шинжилгээг MNS ISO/IEC 17025 болон олон улсын ASTM, AASHTO, BS, EN, ГОСТ, GB стандартуудад нийцсэн итгэмжлэгдсэн лабораторийн тогтолцоог нэвтрүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
2007 оноос АНУ-ын хөрс материалын лабораторийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Humboldt Mfg. Co брэндийн албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд суурин болон хөдөлгөөнт лабораториудаа уг брэндийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглон хөрсний механик, динамик шинж чанар болон бусад шинжилгээг өндөр нарийвчлалтайгаар гүйцэтгэх мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Манай суурин, хөдөлгөөнт болон хээрийн итгэмжлэгдсэн лаборатори нь 2011 оноос хойш MNS ISO/IEC 17025 болон олон улсын ASTM, AASH-TO, BS, EN стандартад нийцэн ажиллаж, судалгаа, шинжилгээний үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.
Бид үндэсний болон олон улсын стандартын дагуу, хамгийн сүүлийн үеийн Humboldt Mfg. Co брэндийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд хөрсний механик, динамик шинж чанар болон бусад шинжилгээг өндөр нарийвчлалтайгаар гүйцэтгэх мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг.
ҮЙЛ АЖИЛЛАГАА
Геотехник, Инженер-геологийн судалгаа
Хөрсний физик-механик шинж чанар, хөрсний суулт, нягтрал, ус нэвчилт, даацын үзүүлэлтүүдийн нарийвчилсан судалгаа, тодорхойлолт.
Авто зам, төмөр замын бүтээн байгуулалт
Суурь болон далангын материалын шинж чанарыг үнэлж, тэдгээрийн тохиромжтой байдал, бат бөх чанарыг шалгана.
Иргэний ба үйлдвэрийн барилгын төслүүд
Барилгын буурь хөрсний даац, лабораторийн бат бэхийн туршилт хийж, барилгын бат бөх, аюулгүй байдлыг хангана.
Дэд бүтэц болон эрчим хүчний төслүүд
Суурийн тогтвортой байдал, суулт болон усны нөлөөллийг нарийн судалж, төслийн суурь бүтцийн чанарыг тогтооно.
Уул уурхайн төслүүдийн инженерийн дэмжлэг
Ил болон далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой хөрсний тогтвортой байдал, аюулгүй байдлын шинжилгээг хийж, зөвлөмж гаргана.
Барилгын материалын шинжилгээ
Цемент, хайрга, элс, бетон хольцын техникийн шинж чанар, бат бэх, хөндлөнгийн хяналтын үүрэг гүйцэтгэн стандартын шаардлагыг хангах эсэхийг тогтооно.