Logo

ХӨРСНИЙ УС, ЭРГИЙН БЭХЭЛГЭЭ

Хот суурин газар болон голын ай сав газар болон шигүү барилгажилттай байршлуудад хөрсний усны түвшинг 4–12 метрийн гүнд хүртэл бууруулах ус шавхалт хийх болон эргийн бэхэлгээний бүтээцийг барьснаар өндөр барилга байгууламжийн тогтвортой байдлыг хангах хөрсний нуралт, хөрсний ус, хөлдөлтийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх инженерийн шийдлийг хэрэгжүүлж байна.

Хөрсний усны хяналт нь суурийн чанарыг сайжруулж, барилгын суурийн чанар урт хугацаанд бат бөх байх боломжийг олгоно.

 

ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Гүн суулгалттай суурь, эргийн бэхэлгээ: Эдгээр арга хэмжээ нь барилгын суурийг гажих, эвдрэхээс хамгаалж, усны даралтаас хамгаална.
  • Хөрсний ус зайлуулах, тусгаарлалт хийх: Усны түвшинг бууруулах, барилгын суурийн тогтвортой байдлыг уртасгана.

 

АЧ ХОЛБОГДОЛ

  • Суурийн чанар сайжрах: Ус зайлуулах систем нь барилгын суурийн бат бөх байдлыг сайжруулна.
  • Насжилт уртасгах: Суурийн чанарыг сайжруулах нь барилгын насжилтыг уртасгана.
  • Цаг хугацаа, зардал хэмнэх: Ус зайлуулах системүүдийг хэрэгжүүлснээр цаг хугацаа, санхүүгийн зардлыг бууруулна.

 

ХАМГААЛАХ ЭРСДЭЛ

  • Барилгын котловань эрэг нурах.
  • Зэргэлдээ барилгын сууринд хэв гажилт үүсэх
  • Хазайлт, эвдрэл үүсэх
  • Зоорийн давхраар хөрсний ус нэвчих, шүүрэх
  • Нэмэлт урсгал зардал
  • Ил задгай уурхайн ухлаг усанд автах
  • Хөрсний нуралт, гулсалт үүсэх
  • Уурхайд ан цавшлаар орж ирэх ус
  • Нөөц цөөрмийн усны алдагдал