СУУРИН БОЛОВСРУУЛАЛТ
Манай лаборатори хээрийн судалгаа болон шинжилгээний үр дүнг нэгтгэн боловсруулж, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад шаардлагатай байгалийн хүчин зүйлс, хөрс, чулуулаг, гидрогеологийн шинж чанар болон норм дүрмийн дагуу тайлан дүгнэлт гаргадаг.
ХЭЭРИЙН СУДАЛГАА
Хээрийн судалгааны явцад хөрсний физик, механик шинж чанарууд, усны нөөцийн байдал, газар зүйн байрлал, гидрогеологийн нөхцөлүүдийг нарийвчлан судалж, суурийн хөрс, чулуулагийн төрөл, нягтрал, ус нэвчилт гэх мэт үзүүлэлтүүдийг тодорхойлдог. Эдгээр үзүүлэлтүүд нь барилгын суурийн бат бөх, тогтвортой байдалд нөлөөлдөг.
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ
Хээрийн судалгааны сорьц, дээжүүдийг лабораторид шилжүүлэн физик-механик туршилтуудыг гүйцэтгэдэг. Үүнд:
- Суултын туршилт: Хөрсний суулт, нягтрал, даацын чадварыг тодорхойлох.
- Шахалтын бат бэхийн туршилт: Хөрсний бат бэхийг тодорхойлж, даац суулт нягтаршилт, харимхай, эсэргүүцэх шинж чанар тогтоох.
- Ус нэвчилтийн шинжилгээ: Усны нэвчилт, хяналт, далангийн аюулгүй байдлыг үнэлэх.
- Хөрсний төрлийн ангилал: Суумтгай, цэвдэг хөөлттэй хөрсний хөндий бүтэц, хольц, ширхэгийг шалгах.
ГИДРОГЕОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ
Барилга байгууламж усны нөлөөлөлд өртөх эрсдэлтэй бүсэд байршвал, бид гидрогеологийн нөхцлийг нарийн судалж, газрын доорх усны түвшин, урсгал, чийгшил болон үүсэх эрсдлүүдийг тодорхойлно. Энэ нь барилгын суурь болон бүтээцийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлдэг.
ТАЙЛАН ДҮГНЭЛТ
Хээрийн судалгаа, лабораторийн шинжилгээний үр дүнг нэгтгэн
- Барилгын зураг төсөлд хөрсний даац, ус нэвчилт, суулт зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлж, холбогдох норм, стандартын дагуу нарийвчлан гаргадаг.
- Байгалийн хүчин зүйлсийн нөлөөлөл, хөрсний хөдөлгөөн, усны нөлөөг үнэлж, барилгын аюулгүй байдалд нөлөөлөх эрсдлүүдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг санал болгодог.
Холбогдох техникийн зөвлөмж, инженерийн шийдлүүдийг тайлан дүгнэлтэд тусган, барилгын суурийн зураг төсөл боловсруулахад ашигладаг.