Logo

ХАЙГУУЛ, СУДАЛГААНЫ ӨРӨМДЛӨГ

Бид инженер-геологи, геотехник, гидрогеологи, геологийн хайгуулын төслүүдийн өрөмдлөгийн ажлыг ур чадвар, олон улсын чанарын өндөр шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжүүдийг ашиглан хээрийн нөхцөлд ажилладаг бөгөөд стандарт, нарийвчилсан хайгуул судалгаа, хяналтыг ханган ажилладаг.

Бид хөрс, чулуулгийн бүтцээс үл хамааран олон улсын геотехникийн шинжилгээний дагуу бүх төрлийн өрөмдлөгийн төрлүүдээр чанартай гүйцэтгэдэг.

Манай мэргэжилтнүүд өрөмдлөгийн ажил, хээрийн туршилт, судалгааг цаг уурын нөхцөл, газар зүйн байршил хамаарахгүйгээр тухайн орон нутгийн нөхцөлд тохируулан гүйцэтгэж байна.

 

ӨРӨМДЛӨГИЙН ТӨРЛҮҮД

  • ИНЖЕНЕР-ГЕОЛОГИ, ГЕОТЕХНИКИЙН БА ХАЙГУУЛ, ГИДРОГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ӨРӨМДЛӨГ
    Барилга байгууламжийн суурийн хөрсний шинжилгээ, суурийн хүчин чадлыг тодорхойлох.

  • ШНЕКЕН ӨРӨМДЛӨГ
    Спирал технологийн өрөмдлөг

  • АШИГТ МАЛТМАЛЫН ЭРЭЛ ХАЙГУУЛЫН АЛМААЗАН ӨРӨМДЛӨГ
    Тусгай тоног төхөөрөмж ашиглан чөмөгөн дээжний алмаазан өрөмдлөг хийж, уул уурхайн ордуудыг илрүүлэх.

  • АШИГТ МАЛТМАЛ ХАЙГУУЛЫН RC ӨРӨМДЛӨГ
    Ашигт малтмалын эрэл хайгуул, хөрсний бүтэц, элементүүдийг судлах.

  • УСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГ
    Усны нөөц тодорхойлох, усны нөөцийн шинжилгээ хийх болон худгийн өрөмдлөг.

  • ХИЙН ЦОХИЛТОТ ӨРӨМДЛӨГ
    Хүнд чулуулагт өрөмдлөг хийхэд ашиглагддаг цохилтот систем.

  • НАЛУУ БУЮУ ӨНЦӨГТ ӨРӨМДЛӨГ
    Орд газрын тогтоцын дагуу 45-90° налуу өрөмдлөг хийх.

  • ТОМ ХИЙЦЛЭЛТЭЙ УСАН ЭРГЭЛТЭТ ӨРӨМДЛӨГ
    Гидрогеологийн Үйлдвэрийн усан хангамжийн өрөмдлөг.

  • ШОН СУУРИЙН ӨРӨМДЛӨГ
    300-2,400мм-ийн диаметрын өрөмдмөл гадсан суурь.

 

ОНЦЛОГ

Барилга байгууламжийн суурийн хөрсний усны түвшинг бууруулах (усгүйжүүлэх), эргийн бэхэлгээ хийх, хөрсийг бэхжүүлэх, гүн суулгалттай шон суурийн ажлыг хийх зэрэг бүхий л төрлийн хөрсний нөхцөлд өрөмдлөгийн ажлыг туршлага, техник тоног төхөөрөмжийн тусламжтай гүйцэтгэнэ.

Манай баг таны төслийг өндөр чанартай, аюулгүй шийдлүүдээр ханган ажиллахад бэлэн байна. Тусгай хэрэгцээ шаардлагатай өрөмдлөгийн ажлын хувьд бид таньд зөвлөгөө өгөхөд бэлэн байна.