Үүсгэн байгуулагч

Барилгын инженер-геологийн салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан үүсгэн байгуулагч.

Барилгын бат бөх байдлыг урьдчилан тодорхойлох, хөрсний шинж чанарыг нарийн судлах, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн барилгын суурийн шийдлүүдийг боловсруулан ажиллаж байна.

Үндсэн зорилго

Монгол Улсын барилгын инженер-геологийн салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулан 1997 онд «Сойл Трейд» ХХК үүсгэн байгуулагдсан бөгөөд салбарын шинжлэх ухаанч хөгжил, технологийн дэвшилд хөтлөх их үйлсийг эхлүүлэн барилгын инженер-геологийн судалгаа, хөрсний механик, буурь суурийн инженерийн нарийвчилсан дүгнэлт гаргах чиглэлээр мэргэшин, бүтээн байгуулалтын чанар, аюулгүй байдлыг хангах зорилготой.

Нийгмийн хариуцлага

Тус компани нь зөвхөн шинжлэх ухааны судалгаа, инженерийн практик ажил гүйцэтгэхээс гадна барилгын инженер-геологийн салбарт залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой анхаарч ирсэн бөгөөд их дээд сургуулиудад багшилж, олон арван оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдан, судалгааны ажлын чанарыг сайжруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

Нийгмийн оролцоо

«Сойл Трейд» ХХК нь олон улсын стандартад нийцсэн инженер-геологийн судалгааг Монголд хөгжүүлж, хөрсний механик, барилгын буурь суурийн зураг төсөл боловсруулах чиглэлээр 2 норм, 2 технологи, 15 стандарт, 3 заавар, 4 зөвлөмж боловсруулж мөрдүүлэн олон улсын ASTM International, AASHTO, ISO, JIS зэрэг стандартуудыг Монгол Улсад судалгааны ажилд нэвтрүүлж, инженерийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирлээ.

Боловсруулж мөрдүүлсэн

Салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр

2 норм
2 технологи
15 стандарт
3 заавар
4 зөвлөмж