Сойл Трейд ХХК
Барилгын инженер геологи, геотехник, буурь суурийн шийдэл — 1997 оноос.
Иж бүрэн хайгуул судалгаа шинжилгээ
Манай компани 1997 онд барилгын инженер геологи, геотехник, буурь суурийн шийдэл боловсруулах чиглэлээр байгуулагдсан.
Эдүгээ бид барилга байгууламжийн инженер-геологи, геотехникийн болон гидрогеологийн иж бүрэн хайгуул судалгаа шинжилгээ, геологийн хайгуул, шон суурийн, худаг усны өрөмдлөг, барилгын материалын туршилт шинжилгээ, чанарын хяналт зэрэг олон төрлийн мэргэжлийн үйлчилгээг орчин үеийн техник технологиор өндөр чанартай, мэргэшсэн баг бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна.
Хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, орон сууц, өндөр барилга, аж үйлдвэр, соёл үйлчилгээний барилгууд, нисэх онгоцны буудал, төмөр зам, авто зам, гүүр хоолой, цахилгаан станц, газар доорх болон агаарын шугам сүлжээ, уул уурхайн хөрсний ус зайлуулах, усан сан, барилга байгууламжуудын талбайн геотехникийн судалгааг Монгол улсын MNS ISO/IEC 17025 болон олон улсын ASTM, AASHTO, BS, EN стандарт, норм дүрмийн дагуу хийж тайлан, дүгнэлт боловсруулж байна.
40 жилийн арвин туршлагатай эрдэмтэн, судлаач, инженер, техникийн мэргэжилтнээс бүрдсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй манай байгууллага орчин үеийн дэвшилтэт техник, технологийн төхөөрөмжүүдийг ашиглан бүх төрлийн өрөмдлөг, инженер геологи, геотехникийн судалгаа шинжилгээ хийж байна.



Олон улсын стандарт, олон улсын хамтын ажиллагаа
Манай баг нь мэргэжлийн өндөр ур чадвар, мэдлэг, туршлагатай бөгөөд энэ нь бидний ажлын чанарыг үргэлж өндөр түвшинд хадгалж, хэрэглэгчдэд цаг хугацаа, зардал хэмнэх шийдлүүдийг санал болгодог. Мөн манай байгууллага нь олон улсын стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажилладаг.
Бид барилгын суурийн хөрс, ус нэвчилт, хөрсний чанар, геотехникийн аюулгүй байдал зэрэг олон чухал асуудлуудыг гүнзгий судалж, зөвлөмжүүдийг гаргана. Түүнчлэн манай мэргэжилтнүүд нь хамгийн сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмж ашиглан бүх төрлийн геологийн судалгаа, шинжилгээ, туршилтыг гүйцэтгэдэг.
Үйл ажиллагааны чиглэл
Монгол орны бүхий л бүс нутагт баригдаж байгаа бүх төрлийн барилга байгууламжийн инженер-геологи, геотехникийн болон гидрогеологийн иж бүрэн судалгаа шинжилгээ, геологийн хайгуулын ба худгийн өрөмдлөг, барилгын материалын туршилт шинжилгээ, чанарын хяналтын ажлуудыг гүйцэтгэж байна.
Оновчтой шийдэл санал болгоно
Таны төслийн онцлогт тохирсон геотехник, гидрогеологи, лабораторийн шинжилгээний үйлчилгээний талаар мэргэжлийн зөвлөгөө авч, үнийн санал хүсэлтээ илгээгээрэй.







