Logo

ХЭЭРИЙН СУДАЛГАА

Манай байгууллага бүх төрлийн барилга байгууламжийн зураг төсөл, гүйцэтгэлд шаардагдах инженер-геологийн иж бүрэн судалгааг талбайн болон лабораторийн түвшинд орчин үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар гүйцэтгэдэг. Бид дараах хээрийн судалгааны үйлчилгээг санал болгож байна.

 

ИНЖЕНЕР-ГЕОЛОГИ, ГЕОТЕХНИК, ГИДРОГЕОЛОГИЙН ИЖ БҮРЭН СУДАЛГАА

Барилга, зам, дэд бүтцийн төлөвлөлт, суурийн зураг төсөлд зориулагдсан хөрсний нөхцөл, усны нөлөөллийн байдлыг тодорхойлох зорилгоор:

  • Газар дээрх инженерийн өрөмдлөг, шурфын малталт, хөрсний сорьцлолт
  • Гүний усны түгээмэл байдал, түвшин, урсгалын чиглэл, химийн найрлагын судалгаа
  • Хөрсний ус шавхалтын туршилт, шүүрэлтийн чадварын үнэлгээ

 

ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГ

  • Ашигт малтмал, газрын доорх ус, эсвэл барилгын дэд бүтцийн чиглэлээр судалгааны ба хайгуулын гүн өрөмдлөг
  • Геофизикийн болон геохимийн үнэлгээтэй хослуулсан шийдлүүд

 

БАРИЛГЫН СУУРИЙН ХӨРСНИЙ НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ, БҮТЭЭЦИЙН ЗӨВЛӨМЖ

  • Хөрсний даацын чадвар, суулт, нягтрал, физик-механик шинж чанарын үнэлгээ
  • Суурь бүтээцийн төрөл, гүн, бэхэлгээний хэрэгцээг тодорхойлж, инженерийн зөвлөмж, дүгнэлт боловсруулах

 

ХЭВ ГАЖИЛТАД ОРСОН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ШИНЖИЛГЭЭ

Барилга, байгууламжид хөрсний суулт, гулсалт, ус чийг, тэгш бус нягтралаас үүдэлтэй хазайлт, ан цав, нүхжилт үүссэн нөхцөлд барилга байгууламждаа  шинжилгээ хийлгэх шаардлагатай.

 

ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

  • Судалгааны өрөмдлөг, геофизикийн аргачлал, газар дээрх хяналт-шинжилгээ
  • Хөрсний физик, динамик шинж чанарын өөрчлөлтийг үнэлэх
  • Тухайн барилгын бүтээцийн тогтвортой байдалд нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тогтоох

Шаардлагатай тохиолдолд суурь бэхэлгээ, нөхөн сэргээлт, хөрсний бэхжилт, барилгын засварын инженерийн шийдэл гаргах дараах үйлчилгээг санал болгож байна.